Казахстан улсад хамтарсан бэлтгэл хийгээд, хоёр ч тэмцээнд оролцоод оны өмнөхөн эх орондоо ирсэн Монголын олимпийн боксын үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр орой Булган аймгийн Хангал суманд байрлах “Олимп” баазыг зорьжээ. Бээжингийн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй шигшээ багийн үндсэн тамирчдаас гадна эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид ахлах дасгалжуулагч Д.Ганзориг болон дасгалжуулагч Л.Энхбаатар нарын удирдлага дор гурван долоо хоно...